Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт улсын дунджаар 19.8% байгаа бол баруун бүсийн аймгуудад өмнөх оны мөн үеэс дауй 25.1% өссөн байна. Энэ нь улсын дунджаас илүү үзүүлэлт юм. Харин зүүн болон хангай, төвийн бүсэд хүнсний бүтээгдэхүүний инфляц 18.8-21.9% эрчимжжээ.
Улсын хэмжээнд хүнсний бараа, бүтээгдэхүүний 25.1 хүртэлх хувиар эрчимжсэн нь нийт зардлынхаа 40 орчим хувийг хүнсэнд зарцуулдаг ялангуяа бага орлоготой өрхүүдэд ихээхэн дарамт болж байна. Хүнсний бүтээгдэхүүнээс усны үнэ 40%, тээврийн үнэ 21% өссөн нь нөлөөлжээ. Засгийн газраас үнийн өсөлтийг бууруулах үүднээс гол нэрийн хүсний бүтээгдэхүний нөөц бүрдүүлэх болсон. Гэвч эдийн засагт бодит хувь нэмэр оруулах эсэх нь эргэлзээтэй байна.
Ташрамд дурдахад улсын хэмжээнд аравдугаар сарын инфляц 13.4% хүрээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )