“Уурхай л юм чинь ашигтай байж л таараа” гэлээ гэдэг шиг “Оюу толгой” юм чинь ногдол ашгаа авна гэж зүтгэсэн манай төр одоо нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн болсон зэсийн ханш гурав хоног дараалж уналаа. Унасаар одоо Лондонгийн металын бирж дээр 6.24 ам.доллартай байна. Энэ нийтлэлийг унших зуур нэг, нэгээр унана. Алгуур өсөж ч болно. Ханш унаж байгаа нь Хятадын дотоодын эрэлт саарч, ам.долларын ханш чангарч, АНУ-ын Холбооны нөөцийн банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ гэж зарласантай холбоотой. Хэдийгээр Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагууд зэсийн ханшийн төлвийг өсгөсөн ч ханш уналаа. Мэргэжилтнүүд ханшийн хэлбэлзэл үргэлжлэх ч олон жилийн дунджаас өндөр байна гэж үзэж буй.
Ханш савлах нь манайд эрсдэлтэй. Учир нь төсвийн орлогын дийлэнхийг зэсийн баяжмалын экспорт эзэлдэг. Чухам иймээс үе, үеийн Засгийн газар зэсийн ханшийг дэлхийн дунджаас дор хаяж нэг хувиар өсгөж тооцдог юм. Ашигт малтмал, газрын тосны газар энэ сарын жишиг үнийг 14.5 мянган ам.доллар болгож нэмэгдүүлээд байна. Төрийн байгууллага яаж ч тооцож болно. Яг ийм өндөр жишиг тооцсон нь ч тухайн үеийн нөхцөл байдал. Одоо харин салхи эргэж, ханш уналаа. Энэ долоо хоногтоо л лав өөд нар үзэхгүй нь. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ? Эрх мэдэл, сандал суудлын төлөө идсэн, ууснаа эрээ цээргүй дэлгэлцэж буй эрх баригчид түүхий эдийн ханш руу хараагаа бэлчээх хэрэгтэй байна. Наян болж, чи би дээ тулж байж тодотгосон 2026 оны төсөвт зэсийн ханшийг тонн тутамдаа 9100 ам.доллар байна гэж тооцсон. Одоо Лондонгийн металын бирж дээр 13 мянган ам.доллар орчим байна. Хэдийгээр тооцооноос давж буй мэт харагдаж байгаа ч зэсийн ханшийн хэлбэлзэл манай улсад давхар цохилт болно. Учир нь яг одоо Ганцмод боомтод БНХАУ-ын засварын ажил үргэлжилж, үүнээс үүдэн “Оюутолгойн” зэсийн баяжмалын экспорт саарсан. Цагийн сайханд 13 орчим цуваа нэвтэрдэг байсан бол одоо 3-4 цуваа болтлоо буурсан. “Ийм байхад юун ногдол ашиг” гэж Оюутолгойн гүйцэтгэх захирал хэвлэлд уулга алдсан нь зүгээр ч нэг үг биш. Учир нь засварын ажил 12 сард дуусах ч, жолоочийн царай таних автомат систем нутагших хүртлээ лав л нэг улирлыг зарцуулна. Тэгэхээр манай экспортын ганц орлого болсон зэсийн баяжмалын экспорт саарах нь тодорхой байна.
Яг жилийн өмнө дөө, эрх баригчид 2026 оны төсвийг төсөөлж байхад зэсийн ханш тонн тутамдаа 10 мянга орчим ам.долларт хэлбэлзэж байлаа. Энэ оны наймдугаар сард 14.8 мянга орчим ам.долларт хүртлээ цойлсон. Геополитикийн хурцадмал байдал манайд уг нь ашигтайгаар эргэж байв. Гэтэл АНУ-ын мөнгөний хатуу бодлого байндаа тусч ам.доллар чангарч буй нь ханшийн уналтад голчлон нөлөөллөө. Түүнчлэн БНХАУ-ын дотоодын зах зээлд хэт нийлүүлэлт бий болсонтой холбоотойгоор эрэлт саарч байна. Ер нь статистикийг харахад жилийн төгсгөлд зэсийн ханш унадаг жамтай. Гагцхүү хэр зэрэг удаан үргэлжлэх вэ гэдгийг л манай бодлого боловсруулагчид тооцох хэрэгтэй байгаа юм.
Түүхий эдийн ханш гэдэг нэг байрандаа л байдаггүй. Байнга хэлбэлзэж байдаг. Ялангуяа манайх шиг уул уурхайгаас хэт хамааралтай улс энэ ханшийг зөрүүг л ажиглаж богино болон дунд хугацааны хөтөлбөртөө анхаарах хэрэгтэй. Гэвч...

Сэтгэгдэл ( 0 )