АНУ-ын Pfizer болон Moderna компаниудын вакцины үр дүн 94-өөс дээш хувийг зааж, энэ онд багтан бэлэн болно гэхх мэдээллийн дараа зэсийн ханш зургаан жилийн дээд хэмжээнд хүрч өслөө.
Нью-Йоркын түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа 7 276 ам.долларт хүрч өмнөх өдрийн арилжаанаас 3.1 хувиар өссөн байна. Энэ нь мөн 2014 оны нэгдүгээр сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт аж.
Харин Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн ханш 7 207 ам.долларт хүрч өмнөх өдрийн арилжаанаас 1.6 хувиар өсжээ. Энэ нь мөн л 2019 оны зургаадугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Шинжээчдийн зүгээс зэсийн ханш өндөр хэлбэлзэлтэй байх бөгөөд Жое Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа ч хэлбэлзэл үргэлжилсээр байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Mining