Чилийн зэсийн салбарын ажилчдын нэгдсэн холбооноос тус салбарт ажиллаж буй ажилчид коронавирусээр өвчилж байгаа нь салбарын өсөлтөд нөлөөлж байгааг онцоллоо.
Тус улсын зэсийн салбарын хамгийн том тоглогч Коделко компанийн салбар найман компанид 2.8 мянган ажилтан коронавирусээр өвчилсн гэсэн судалгаа гарчээ.
Цаашид зөвхөн зэсийн салбар гэлтгүй тус улсын уул уурхайн бусад салбарт ч коронавирусээр өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Коделко компани үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан ажиллах хуваарь, ажлын орчин зэрэгт өөрчлөлт оруулж цар тахлын үед мөрдөх түр журам баталсан байна.
Эх сурвалж: MINING