Дэлхийн банк | Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Цахилгаан түгээх сүлжээ, дата төвүүд эрчимжиж, хиймэл оюуны эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Дэлхийн банк 2027 оны зэсийн ханшийн төсөөллөө нэмэгдүүлжээ. Дэлхийн банкны үзэж байгаагаар 2027 онд зэсийн ханш 13 мянган ам.долларт хүрэх аж. Үүнийг дөрөвдүгээр сарын төсөөлөлтэй харьцуулахад 18% өссөн үзүүлэлт юм.

Зэсийн ханш энэ оны III улиралд өмнөх улирлаас зургаан хувиар өссөн. Энэ өсөлт аравдугаар сард ч үргэлжилж түүхэн дээд амжилтаа тогтоож байсан билээ. Энэ өсөлтөд олборлолтын тасалдал, гол зах зээлүүдийн хооронд үүссэн үнийн зөрүү хэсэгчлэн нөлөөлж байна.

Яг одоо Лондоны металлын бирж дээр тонн тутамдаа 14.3 мянган ам.доллароор арилжаалагдаж байна. Хэдийгээр хоёр долоо хоногийн өмнөх түүхэн дээд түвшнээс 0.8% буурсан ч өсөлтийн эрчмийг харах юм бол 14 мянган ам.доллар орчимд үнийн дүн хадгалагдахаар байгаа юм.

Зах зээлийн хувьд Хятадын нийлүүлэлт хязгаартай байгаа. Гэсэн хэдий ч АНУ руу их хэмжээний металлын урсгал орж ирж байгаа нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top