Зэсийн ханш огцом ӨСЛӨӨ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 09

Түүхийн эдийн зах зээл дээр зэсийн ханш хоер жил хагасын хугацаанд байгаагүйгээр өслөө. Зах зээл дээр нэг тонн зэсийн ханш тонн тутамдаа 6.9 мянган ам.долларт хүрч өмнөх арилжаанаас хоёр хувиар өсөөд байна.

БНХАУ болон Австралийн хооронд үүссэн дипломат маргаан хурцдаж улмаар зэсийн нийлүүлэлтийг ч зогсоон нь ийнхүү ханшид огцом нөлөөлжээ.

Хэдийгээр Австралийн нийлүүлсэн нүүрс БНХАУ-ын зэсийн баяжмалын нийт экспортын дөнгөж тав гаруй хувийг эзэлдэг ч “ковид-19” цар тахлаас шалтгаалан зэсийн ханшид нөлөөлж байгаа нь энэ юм.

Эх сурвалжууд БНХАУ-д зэсийн нийлүүлэлт тасалдаж байгаатай холбоотойгоор эрэлт нэмэгдсэнийг онцлон дурдаж байна.


Эх сурвалж: Mining

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top