Лондонгийн металлын биржид зэсийн ханш 3.4% өсөж, тонн тутамдаа 11.5 мянган ам.долларт хүрч дээд амжилт тогтоолоо. Энэ нь зэсийн эрэлт өсөж, захиалга нэмэгдсэнтэй холбоотой.
Үүнийгээ дагаад уул уурхайн ханш ч өсөөд байна. Тухайлбал зэс олборлогч компаниудын хувьцаа дунджаа 2% өсжээ. Он гарснаас хойш хамгийн өсөлттэй байсан түүхий эд бол зэс. Он гарснаас хойш зэсийн ханш 16% өсөөд байсан юм. АНУ-ын биржид үүнээс ч өндөр ханшаар арилжаалагдаж байна.
АНУ-ын засаг захиргааны баримтлах бодлогоос шалтгаалан зэсийн ханшийг 9-10 орчим мянгад хэлбэлзэнэ гэж шижээчид таамаглаж байлаа.
Зэсийн ханш БНХАУ-ын дотоод нөөц болон эрэлт, АНУ-ын Холбооны нөөцийн банкны баримталж буй бодлогоос шалтгаалан бага зэргийн хэлбэлзэлтэй байсан юм. Түүнчлэн АНУ-ын тарифын бодлого ч ханшийн хэлбэлзэлд нөлөөлсөн. Сүүлийн үед АНУ-аас БНХАУ-д тавьсан тарифын бодлогоо зөөллөх, зарим улс орнуудтай тохироонд хүрсэн зэрэг нь эергээр нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )