ТОО | Зэсийн экспорт нийт экспортын орлогын 44%-г бүрдүүлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 11

Он гарснаас хойш эхний найман сарын байдлаар экспортын орлогын 43.7% буюу 6.3 тэрбум ам.долларыг зэсийн хүдэр, баяжмалын экспорт бүрдүүлээд байна. Тайлант хугацаанд 74.4 сая тонн чулуун нуурс экспортолсон нь биет хэмжээгээр өмнөх оны мөн үеэс даруй 50 орчим хувиар өсжээ.

Тайлант хугацаанд Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 22.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 36.8% өссөн байна. Монгол Улсын нийт экспортын 92.5%-г БНХАУ-д нийлүүлсэн бол импортын бараа, бүтээгдэхүүний 40.7 хувийг Хятадаас, 27.5 хувийг ОХУ-аас импортолжээ.

Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан зэсийн ханш дээд амжилт тогтоолоо. Лондоны металлын бирж дээр зэсийн фьючерс ханш тонн тутамдаа 14.8 мянган ам.долларт хүрэн байна. Түүнчлэн Нью-Йоркын КОМЕКС бирж дээр зэсийн үнэ унц тутамдаа 6.89 ам.долларт хүрч мөн л түүхэн дээд амжилт тогтоогоод байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa ch dee (66.181.184.90)  2026 оны 09 сарын 11

Oyuintolgoin zesiin baijmaliin vne mongold ogt ordoggui shuu hoo. ene jil barag 6 terbumiin zes zaranaa..

0  |  0
Top