ДОХИО | Зэсийн ханш уналаа

Б.Сэцэн | Zindaa.mn
11 минутын өмнө

Өчигдрийн арилжаагаар Нью-Йоркын металын бирж дээр арванхоёрдугаар сард нийлүүлэхийн зэсийн ханш 3.5% буурч, фунт тутамдаа 5.4 мянган ам.доллар боллоо. Ингэснээр гуравдугаар сараас хойш хамгийн тааруу үзүүлэлтээ үзүүлээд байна.

Зэсийн ханш есдүгээр сард оргилдоо хүрч нэг фунт зэсийн ханш 6.8 мянган ам.долларт хүрээд байсан бол технологийн салбарын огцом шилжилтүүд, хиймэл оюун ухааны хөөс, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү уналаа. Үзүүлсэн үзүүлэлтийн хувьд уг нь өсөлт их байсан ч энэ онд гурван хувиар, энэ сарын 24-ний өдрийн байдлаар 16% буураад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top