Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Спортыг дэмжих сангийн журам”-ыг хэлэлцэн баталлаа.
Тус журмаар Спортыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
Журам батлагдсанаар сангийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн сэргээн явуулах, улсын төсөв, хувийн хэвшлийн дэмжлэг, хандивын хөрөнгийг спортын салбарт үр ашигтай, ил тод зарцуулах эрх зүйн нэгдсэн зохицуулалт бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )