Ёкозүнагийн зөвлөл Хошёорюү С.Бямбасүрэнг сайшаалаа

Б.Сэцэн | Zindaa.mn
21 минутын өмнө

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл Токио хотноо өчигдөр хуралдаж Кюүшюү башёд амжилттай барилдсан Хошёорюү С.Бямбасүрэнг сайшаажээ. Сүүлийн гурван тэмцээн дараалан өнжиж, хэдий бэртэлтэй байсан ч жилийн сүүлийн башёд 9 давж, 6 унасан амжилт үзүүсэн Хошёорюү С.Бямбасүрэнгийн амжилтыг онцлон сайшаасан байна. Хэдийгээр жилийн сүүлийн башёгийн эхээр хэд, хэд унасан ч тууштай зүтгэлээр башёг өнжилгүй дуусган, 50-с дээш хувийн амжилт үзүүлсэн нь үнэлүүштэй зүйл гэж үзжээ. Ёкозүнагийн зөвлөлөөс түүнийг ирэх жилд бэлтгэлээ чамбайруулж, бэртлээ илааршуулан илүү хүчтэйгээр эргэн ирж тэмцээний сүүлийн өдөр хүртэл хүчтэй өрсөлдөөн үзүүлэн Ёкозүна Ооносатотой аваргын төлөө өрсөлдөнө гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. 

Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн тавдугаар сарын Нацү башёгийн эхний өдөр Такаясүтэй барилдахдаа баруун гуяны арын булчингаа сунгаж тэмцээнийг орхиж байсан юм. Хэдийгээр Нагоя башёд эргэн ирсэн ч сүүлийн өдөр хүртэл даваа унаа нь тэнцэж дундаас нь өнжиж байсан билээ. Бэртлийнхээ улмаас есдүгээр сарын башё болон намрын тойргийн барилдааныг бүтэн өнжөөд Кюүшюү башед эргэн ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top