СҮМО | Украины дүрвэгч түрүүллээ буюу Европоос хэн түрүүлж байсан бэ?!

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 24

Мэргэжлийн сүмо бөхийн 11-р сарын кюшю башёд Украины бөх Аонишики түрүүллээ. Тэрээр ийнхүү Украинаас анх удаа, европ тивээс түрүүлсэн дөрөв дэх бөх болон түүхэнд үлдлээ. Шинэ ёкозүна нарын эрлэг гэж нэрлэгдэж буй түүнийг яг одоо домогт их аваргуудын араас замнах уран чадвартай бөх гэж дүгнэх мэргэжилтнүүд олон байна.

Тэрээр 2023 оны есдүгээр сард мэргэжлийн сүмод элсэж, дараа сарынх нь башёд жонокүчи зиндаанд нэг ч уналгүй түрүүлсэн. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын башёд жонидан зиндаанд дэвшихдээ мөн л нэг ч уналгүй түрүүлж, ердөө хоёр башёгийн дараа санданмэ зиндаанд дэвшсэн юм. Мэргэжлийн сүмогийн замналаа эхлүүлснээс хойш 50-иас доош хувийн амжилт үзүүлж байгаагүй. Дан 50-иас дээш хувийн амжилттай. Тэрээр анх сүмод элссэнээс хойш 14 башё барилдаад озеки болсон нь европын өөр нэг сүмоч Котоошүгийн амжилтыг эвдсэн юм.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж байсан европын бөхчүүд:

КОТООШҮ /Болгар/ 2008 оны тавдугаар сарын башё

БАРҮТО /Эстони/ 2012 оны нэгдүгээр сарын башё

ТОЧИНОШИН /Гүрж/ 2018 оны нэгдүгээр сарын башё

АОНИШИКИ /Украин/ 2025 оны арванэгдүгээр сарын башё

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top