СҮМО | Дархан аварга Г.Өсөхбаярын хүү дээд зиндаанд дэвшжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 08 сарын 31

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц дэвшжээ. Тэрээр ирэх есдүгээр сарын башёд маэгаширагийн 16-д эрэмбэлэгдэн барилдах юм байна.

Өдгөө 26 настай тэрээр анх 2024 оны тавдугаар сард хамгийн доод зиндаа болох жонокүчид барилдаж байсан юм. Одоо тэрээр исегэхама дэвжээнд харьялагддаг юм. Энэ жилийн гуравдугаар сард цолтой бөх болж дэвшсэн.

Тошинофүжи Ө.Дэмиджамц нь сүүлийн 68 барилдаандаа 45 ялсан амжилттай байна. Мэргэжлийн сүмогийн жонидан зиндаанд нэг удаа түрүүлж байсан амжилттай. Тэрээр дээд зиндаанд дэвшсэнээр Монголоос дээд зиндаанд барилдсан 33 дахь сүмоч болж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(172.56.156.138) 2026 оны 09 сарын 12

энэ заваан төвөд нэрнээс хэзээ салах вэ монголчуудаа.

0  |  0
h(202.9.40.159) 2026 оны 09 сарын 08

hi

0  |  0
Top