Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башёг барууны ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн өвдөгний гэмтлийн улмаас өнжихөөр боллоо. Тэрээр долоодугаар сарын башёд өвдөгний гэмтлийн улмаас дундаас нь өнжиж, улмаар долоодугаар сарын сүүлээр өвдгөндөө мэс ажилбар хийлгэсэн юм.
Хэдийгээр башёгийн өмнөх бэлтгэлд гарсан ч өвдөгний гэмтэл илааршаагүй тул энэ башёг өнжихөөр болжээ. Тэрээр сүүлийн хоёр башёг бүтэн дуусгалгүй дундаас нь өнжсөн. Энэ нь мэргэжилтнүүдийн шүүмжлэлийг дагуулж байгаа юм.
Хошёорью С.Бямбасүрэн нь 2025 оны гуравдугаар сард ёкозүна цол хүртсэн. Мэргэжлийн сүмогийн замналаа 2018 оны гуравдугаар сард эхэлж байсан тэрээр Жонидан зиндаад түрүүлж, 2020 оны есдүгээр сард дээд зинданд анх удаа дэвшин барилдсан. Уран барилдаан, дайчин барилдааны гурван шагнал хүртэж байсан амжилттай.

Сэтгэгдэл ( 1 )
өвчтэй бол өөртөө хэцүү байгаа