Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленський ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг алуурчин гэж нэрлэжээ. Тэрээр хэлэхдээ “Бидний хувьд тэр бол дайсан бөгөөд алуурчин. Яав ч анд нөхөр байж таарахгүй” гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Шэньжэнь хотод БНХАУ, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүний түүхэн уулзалт болоход АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “анд нөхөр” гэж тодотгосон юм. Энэ уулзалтаар түүхэн харилцаагаа хадгалахаар тохиролцож, худалдааны эргэлтээ ч нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн. Яг энэ үйл явдлын дараа ОХУ-ын дайралт эрчимжиж хэд, хэдэн удаа халдлага үйлдсэний дотор Крымын гүүрийг бөмбөгдсөн явдал багтана. Өнгөрсөн гурав хоногт наад зах нь 10 хүн, хоёр ч хүүхэд амиа алдсан тухай барууны хэвлэлүүд мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )