
Украины дронууд ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн “Стерлиматак” үйлдвэрт орон нутгийн цагаар 9-р сарын 4-ний үүрээр цохилт өгчээ. Украины хилээс 1300 км-ийн зайд орших Башкортостанд болсон энэхүү халдлагын улмаас учирсан хохирол тодорхойгүй байгаа ч их хэмжээний гал гарч байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж банйа.
“Стерлиматак” петро химийн үйлдвэр нь ОХУ-ын батлан хамгаалах салбар тэр дундаа нисэх хүчний түлш болон бусад материалыг үйлдвэрлэдэг юм. Украины дрон өмнө нь хэд, хэдэн удаа дээрх үйлдвэр рүү халдаж байсан удаатай. Хамгийн сүүлд өнгөрөгч наймдугаар сарын 27-ны өдөр халдсан байна.
Одоогоор Украины талаас халдлагатай холбоотой тайлбар хийсэнгүй. Өмнөх халдлагууд нь ОХУ-ын армийн түлшний нийлүүлэлтийг тасалдуулах үүднээс халдсан гэж тайлбарлаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )