Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр дайн эхэлснээс хойш буюу 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ОХУ-ын 1.4 сая цэрэг алагдсан болохыг мэдээлэв. Үүнээс зөвхөн 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр л гэхэд 1440 цэрэг амь үрэгджээ.
Түүнчлэн дээр дурдсан хугацаанд 12.3 мянган танк, 25.2 байлдааны машин, 142.3 мянган тээврийн хэрэгсэл, түлшний сав, 48.9 мянган их бууны систем, 2.07 мянган олон харвах пуужингийн систем, 1.5 мянган агаарын довтолгооноос хамгаалах систем, 440 нисэх онгоц, 354 нисдэг тэрэг, 2.4 мянган дрон, 35 хөлөг онгоц устгасан болохыг барим тавим мэдээлжээ.
Украины зүгээс байлдааны ажиллагааны үеийн нууцыг чандлан сахиж, эсрэг талд хохирлын тоог мэдүүлэхгүй байх үүднээс энэ хугацаанд Украины талаас хэчнээн хүн хохирсныг мэдээлээгүй байна.

Сэтгэгдэл ( 3 )
Sayhan orosuud 246000 tseregee aldsan gej baruuniihan bichsen shuu.Harin ukrainii hohiroliig 2 say hvn geed baigaa baruunii shinjeech nar hoo. Zelenskii sayhan 56000 hvn vhsen gej hudalaa heleed baahan shuumshilvvlsen dee..
OROS HULMASUUDIIG BUGDIIG N ER EMGUI ALAH HTEI
Энэ лалрын сайт