Зеленський: Өнгөрсөн долоо хоногт Оросын 10 мянга орчим цэрэг шархдаж, алагдсан

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 28

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоног Лиман орчимд явуулсан байлдааны ажиллагааны үеэр Оросын талаас 10.6 мянган цэрэг шархдаж, эсвэл амиа алдсан” тухай мэдээллээ. Тэрээр хэлэхдээ “Түрэмгийлэгчдийн эсрэг байлдааны ажиллагаа үр дүнд хүрч, тогтоосон зорилтууд биелж байна. Оросын талаас 10.6 мянган цэрэг шархдах юм уу амиа алдсан. Үүнийг дүрс бичлэгээр нотлох баримттай. Лиман мужаас гадна Запорожье, Харьков, Сумы хотуудад байлдааны ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Донецк мужийн хойд хэсэгт орших Лиман хотын эргэн тойронд Украины 3-р армийн корпус давшилтын ажиллагаа явуулж байгаа юм. Энэ бүс нутагт сөргөлдөгч талууд дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн байлдааны ажиллагаа явуулж байгаа аж. Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр 2026 он гарснаас хойш Оросын талаас 9-р сарын 15-ны байдлаар 300 мянга орчим цэрэг шархадаж, алагдсан гэж мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэр үгүй (59.153.114.101)  2026 оны 09 сарын 30

Сонин юмаа. Ногооноо хэлэнд л байгаа 4 жилийн турш. Бараг 7 хоног болгон 10 мянган цэрэг үхээд эсхү шархдахд байгаа гэж. 4 жил гаран өолж баына энэ дайн. Жилд 52 долоо хоног, энэ жилийн тухайд 32 долоо хоног, нийлээд 240 долоо хоног болжээ. 10000 цэргээр тооцвол хэзээний 2.4 сая цэрэг үхсэн байхаар байна. Энэ худлаа байна даа

0  |  0
Top