Зеленський: Донбассыг бид өгсөн ч Путин ороод л ирнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
53 минутын өмнө

Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленський хэлэхдээ Донбассыг ОХУ-д өгсөн ч урт хугацаанд энхтайван тогтохгүй гэдгийг анхаарууллаа. Хамгийн гол нь сэхэл авах арга замаа л тэд илэрхийлээд байгаа юм гэж нэмж хэлжээ. Тэрбээр хэлэхдээ “Хэрэв бид Донбасст бууж өгвөл Путин энх тайван тогтоохгүй. Нэг эсвэл хоёр, магадгүй таван жилийн дараа буцаж ирнэ. Тэр үед чухам хэн буруугаа хүлээх вэ” гэсэн байна. Зеленський Данийн “DR Nyheder” телевизэд ярилцага өгөхдөө ийн мэдэгджээ.

Украины зүгээс Донбасст урт хугацаанд энх тайван тогтоох, дайн дэгдэхийн өмнөх газар нутгийн хэмжээгээр тогтоох, дахин дайн дэгдээхгүй байх тал дээр баталгаа гаргах зэрэг шаардлагыг тавиад байгаа юм. Гэвч ОХУ-ын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Хэдийгээр ОХУ-д эзлэгдсэн газар нутгийн хэмжээг Украин зөвшөөрвөл дайн зогсоож болох ч тодорхой шийдвэрийг Оросын тал гаргаагүй байгаа юм.

Дайн дэгдэснээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч өнөөг хэр нь намжих байдал алга. Яг одоо Абу Даби хотноо гурван талт хэлэлцээ эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлээд байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top