Лавров: Хэлэлцээ яаж ч үргэлжиллээ гэсэн ОХУ дайралтаа зогсоохгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 25

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх хуралдаан дээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энхийн хэлэлцээ яаж ч үргэлжиллээ гэсэн цэргийн тусгай ажиллагааг зогсоохгүй гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Хэлэлцээ ямар ч хэлбэрээр үргэлжлэхээс үл хамаараад ОХУ цэргийн тусгай ажиллагааг зогсоохгүй. Бид гашуун сургамж авсан. Европ үүнийг хүсэж байгаа нь зөвхөн Киевийн дэглэмийн цэрэг, зэвсгийн нөөцийг сэлбэх ганц л зорилготой байдаг юм” гэсэн байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганы үеэр 50 улс орон нэгдэн ОХУ-ыг Украинд явуулж буй цэргийн ажиллагааг бүрэн дуусгахыг шаардсан юм. Түүнчлэн АНУ болон өөр бусад гуравдагч орнуудын зуучлалаар Орос-Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байна. АНУ-ын зүгээс “Их 20” бүлгийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийг урьсан бөгөөд Доналд Трампын засаг захиргаа энхийн хэлэлцээг үр дүнд хүргэх зорилго тээж байгаагаа зарласан билээ.

Украины хувьд ОХУ-ын түрэмгийллийг зогсоохын тулд бүх зүйлээ дайчилна гэдгээ зарласан. Ялангуяа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэхдээ “ОХУ иргэний байгууламж, дэд бүтэц рүү цохилт өгсөөр байвал бид хариу дайралтаа улам эрчимжүүлнэ” гэсэн юм. Хамгийн сүүлд Москва, Уфа, Самара хотод байрлах гурван томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины талаас дронын цохилт өгөөд байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
буяа (66.181.187.234)  2026 оны 09 сарын 28

Дахиж хууртахгүй нь зөв ер нь өдөрхоног өнгөрөх тусам европ л эрэсдэлд орно

0  |  0
Х (66.181.180.59)  2026 оны 09 сарын 27

Орос гэж бхгүй болсоншдээээ

0  |  0
Бат инженер (202.9.40.110)  2026 оны 09 сарын 27

Орос галзуурчээ

1  |  1
www (66.181.176.121)  2026 оны 09 сарын 25

uyn atomiin bumbug khar tamkhi tataad bna uu.

0  |  0
GANBAT (178.174.229.45)  2026 оны 09 сарын 26

UMHII HULMASUUDIIG ATOMIIN BUMBUGUUR USTGAH HTEI BOLJEEE

0  |  1
Top