Мөнгөн цомын барилдаан ирэх сард эхэлнэ

О.Должин | Zindaa.mn
12 минутын өмнө

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн цом”-ын төлөөх багийн цуврал барилдаан ирэх арванхоёрдугаар сараас эхэлнэ.

Тус барилдааныг 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны тавдугаар сар хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд өчигдөр Монгол бөхийн өргөөнд аймгуудын багийн багш, дасгалжуулагч нартай уулзалт зохион байгуулж, барилдааны журам болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн эцэслэн баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top