Өнөөдөр 2026.11.23. Энэ оны 327 дахь өдөр бөгөөд он дуусахад 38 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 08 минутад мандаж, 17 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 18 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бразилд Цахилгааны инженерүүдийн баяр, Мьянмарт Цаасан дэнлүүний баяр, Японд Хөдөлмөрт талархах өдөр, Микронез улсад Ерөнхийлөгчийн өдөр тохиож байна.
Өнөөдөр Францын жүжигчин Венсан Кассель, Шведийн хоккейч, дэлхийн хоёр удаагийн аварга Никлас Бекстрём, Оросын уран гулгагч Алёна Леонова, Америкийн дуучин, жүжигчин Майли Сайрус, Финландын хоккейч Саку Койву, БНСУ-Оросын шорт-трекийн тамирчин, олимпын зургаан удаагийн аварга Виктор Ан буюу Ан Хён Су зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2014 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, физикч, академич Х.Намсрайд төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1852 оны энэ өдөр Англид анхны шуудангийн хайрцгийг нэвтрүүлжээ.
1877 оны энэ өдөр АНУ Канад улсад 5.5 сая ам.доллар төлж, Гэгээн Лаврентийн голд загас барих хугацаагүй эрхийг худалдан авав.
1910 онд Йохан Альфред Андер гэгч ялтан Швед улсад цаазлуулсан сүүлчийн хүн болжээ.
1921 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нарт өвчтөнүүдэд шар айргийг эмийн жорт бичихийг хориглосон байна.
1923 оны энэ өдөр Якоб Шик анхны цахилгаан сахлын хутганы зохиогчийн эрхийг авсан байна.
1943 онд Каирын бага хурлаар Франклин Рузвельт, Уинстон Черчилл, Чан Кайши нар Японыг бут ниргэх стратегийн төлөвлөгөөг хэлэлцэж эхэлжээ.
1954 оны энэ өдөр АНУ-д “General Motors” компани 50 сая дахь автомашинаа үйлдвэрлэсэн нь спорт загварын алтадсан Chevrolet машин байв.
1971 оны энэ өдөр БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болжээ.
1981 оны энэ өдөр Хятадад хувийн бизнес эрхлэрийг зөвшөөрсөн байна.
1991 оны энэ өдөр Фредди Меркьюри мөнх бусыг үзүүлэхээсээ нэг хоногийн өмнө өөрийгөө ДОХ өвчин туссаныг баталжээ.
1996 оны энэ өдөр Бүгд найрамдах Ангола улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
2003 оны энэ өдөр Сарнайн хувьсгалын дүнд Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзе огцорчээ.
2019 онд Малайз улсад сүүлчийн Суматрын хэрс үхжээ. Ингэснээр тус улсад энэ амьтныг устаж үгүй болсон гэж албан ёсоор зарласан байна.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )