(35).jpg)
Өнөөдөр 2026.11.09. Энэ оны 313 дахь өдөр бөгөөд он дуусахад 52 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 49 минутад мандаж, 17 цаг 23 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Өнчин хүүхдүүдийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын шинжлэх ухаан, энх тайвны долоо хоног эхэлж байна. Азербайжанд Төрийн далбааны өдөр, Камбожид Тусгаар тогтнолын өдөр, Герман, Австри, Швейцарт Зохион бүтээгчдийн өдөр.
Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Луис Фелипе Сколари, Италийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Алессандро Дель Пьеро, Оросын телевизийн хөтлөгч Мария Ситтель, Австралийн дуучин, жүжигчин Дельта Гудрем, Японы дуучин Хираи Момо зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Ардын засгийн газраас “Номын хүрээлэн”-гийн дүрмийг баталжээ.
2015 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1906 оны энө өдөр Теодор Рузвельт бүрэн эрхийнхээ хугацаанд хилийн чанадад айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болжээ.
1907 оны энэ өдөр Их Британийн VII Эдвард хаанд 3106 карат жинтэй тухайн үед хамгийн том бөгөөд үнэтэйд тооцогдох Куллинан очир эрдэнийг төрсөн өдрөөр нь бэлэглэжээ.
1927 оны энэ өдөр Хятадад аварга том панда олджээ.
1953 онд Камбож улс Францаас тусгаар тогтнов.
1963 онд Японы Миике нүүрсний уурхайд дэлбэрэлт болж, 458 уурхайчин амиа алджээ.
1985 оны энэ өдөр 22 настай Гарри Каспаров дэлхийн 13 дахь шатрын аварга болжээ.
1989 оны энэ өдөр Берлиний ханыг нурааж эхэлсэн байна.
Мөн энэ өдөр БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас огцров.
1994 оны энэ өдөр Шри-Ланкийн Ерөнхий сайд байсан Чандрика Кумаратунга тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Түүний ээж Сиримаво Бандаранаике Ерөнхий сайдаар томилогджээ.
2004 оны энэ өдөр Firefox 1.0 хайлтын систем ажиллаж эхлэв.
2012 онд Мьянмарт шингэн түлш ачсан галт тэрэг осолдож, 27 хүн амиа алдаж, 80 хүн бэртжээ.
2023 оны энэ өдөр АНУ-ын мэс засалчид дэлхийд анх удаа бүтэн нүд шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.
Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )