Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

2026 оны 11 дүгээр сарын 7-11-ний өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурах төлөвтэй байгаа бол 8-наас эхлэн ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна.

Хур тунадас: 11 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зарим сум, Хэнтий аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд болон Сүхбаатар аймгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурах төлөвтэй. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метрийн хурдтай байна.

Агаарын температур: 11 дүгээр сарын 8-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 1-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1 градусаас +4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top