ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны ээлжит 11 дүгээр Ерөнхий чуулган 2026 оны 11 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хотноо хуралдлаа. Чуулганы үеэр улс орнуудаас нэр дэвшүүлсэн 28 баримтат өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, 10 улсын 21 өвийг шинээр бүртгэж, гэрчилгээг гардуулав. Ийнхүү Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” баримтат өв тус жагсаалтад бүртгэгдлээ.

"Бурхан багшийн шүтээн зурагт намтар” өв нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг, XIX зууны түүх, соёлын дурсгал бөгөөд 28 х 22 см хэмжээтэй цаасан дээр шороон будгаар зурсан бурхан багшийн намтар 34 цуврал бутээл юм. Нэр нь үл мэдэгдэх XIX зууны Монголын бурханч лам тус бүтээлдээ Бурхан багшийн урьд өмнө нь олон дүрд хувилан ёс зүй, үнэнч байдал, энэрэнгүй сэтгэл, ёс суртахууныг эрхэмлэх, зөв сэтгэлийг бий болгож байсан түүхийг уран сайхны аргаар бүтээсэн энэхүү бүтээлийг баримтат өв болохыг тогтоосноороо онцлог юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үндэсний хороо “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэх материал бэлтгэх, холбогдох судалгааны ажлыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор П.Байгалмаа болон музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад хариуцуулж, заавар зөвлөмжөөр хангаж ажилласны үр дүнд “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” өв нь хүн төрөлхтөнд зориулсан “чухал ой санамж” боллоо.
ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны ээлжит 11 дүгээр Ерөнхий чуулган 2026 оны 11 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хотноо хуралдлаа. Чуулганы үеэр улс орнуудаас нэр дэвшүүлсэн 28 баримтат өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж, 10 улсын 21 өвийг шинээр бүртгэж, гэрчилгээг гардуулав. Ийнхүү Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” баримтат өв тус жагсаалтад бүртгэгдлээ.
Бурхан багшийн шүтээн зурагт намтар” өв нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг, XIX зууны түүх, соёлын дурсгал бөгөөд 28 х 22 см хэмжээтэй цаасан дээр шороон будгаар зурсан бурхан багшийн намтар 34 цуврал бутээл юм. Нэр нь үл мэдэгдэх XIX зууны Монголын бурханч лам тус бүтээлдээ Бурхан багшийн урьд өмнө нь олон дүрд хувилан ёс зүй, үнэнч байдал, энэрэнгүй сэтгэл, ёс суртахууныг эрхэмлэх, зөв сэтгэлийг бий болгож байсан түүхийг уран сайхны аргаар бүтээсэн энэхүү бүтээлийг баримтат өв болохыг тогтоосноороо онцлог юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн үндэсний хороо “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” өвийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэх материал бэлтгэх, холбогдох судалгааны ажлыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор П.Байгалмаа болон музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад хариуцуулж, заавар зөвлөмжөөр хангаж ажилласны үр дүнд “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” өв нь хүн төрөлхтөнд зориулсан “чухал ой санамж” боллоо.

Сэтгэгдэл ( 0 )