Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо

54 минутын өмнө

Монголын залуу даамчин, спортын мастер Н.Гуамарал БНХАУ-ын Шинтай хотод зохион байгуулагдаж буй 100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Тэрбээр 9–10 насны охидын ангилалд есөн өрөг тоглохдоо нэг ч ялагдал хүлээлгүй, дөрвөн хожил, таван тэнцээ байгуулж, нийт 13 оноогоор дэлхийн аварга болсон байна.

100 буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд БНХАУ-ын Шинтай хотноо зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top