Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдээс шийдвэрлэсний дагуу энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд:
1. Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан
2. Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох
3. Бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байна. Нийслэлийн 204 хорооны намын хороо тус бүрээс нэг төлөөлөгчийг бүх гишүүний хурлаар сонгосон.
Төлөөлөгчдийн
- 65.1 хувь нь эрэгтэйчүүд
- 34.9 хувь нь эмэгтэйчүүд
- 12.2 хувь нь 18-34 хүртэл насны залуучууд
- 78.3 хувь нь 35-60 насныхан
- 9.4 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байна.
Бага хуралд төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 89 настай, хамгийн залуу нь 18 настай байна. Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хуралд намын ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн төлөөлөл сонгогджээ.






Сэтгэгдэл ( 1 )
Namiin horoonii darga zaalnaas neree devshuulj namiin ardchilaliin nuur tsarai boloh aaviin huu eeriin ohin garch ireesei l bilee Ner devshigchdiin too hyazgaargui biz dee