“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Пүрэвсүрэн томилогдлоо

О.Должин | Zindaa.mn
54 минутын өмнө

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Болоожийн Пүрэвсүрэнг 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тус компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо.

Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9 дэх заалт, компанийн дүрмийн 9.4.7 дахь заалт болон ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт, шийдвэрийг тус тус үндэслэн гаргасан байна.

Шинээр томилогдсон Б.Пүрэвсүрэн нь өмнө нь тус компанийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Харин тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, байгууллагын тамга тэмдгийг шинэ удирдлагад гардуулан өглөө.

Шинэ Гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн байгууллагын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хэрэгжиж буй орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг ахиулах, иргэдийн аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top