Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулж буй “1000 сэтгүүлчийн форум” Монголын хүүхдийн ордонд эхэллээ. Сэтгүүл зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, мэргэжлийн ёс зүй, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, редакцын хариуцлага, олон нийтийн итгэл зэрэг чухал асуудлыг хэлэлцэж, салбарын ирээдүйн хамтын шийдлийг тодорхойлох зорилгоор тус форумыг зохион байгуулж байгаа юм.
Форум дараах хөтөлбөртэй байна. Үүнд:
I ХЭСЭГ ОЛОН ТАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Хэлэлцэх үндсэн асуудал:
1. Мэргэжлийн ёс зүй ба редакцын хариуцлага
- Сэтгүүл зүйн ёс зүйн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал
- Редакцын бодлого, мэргэжлийн стандарт, хариуцлагын тогтолцоо
- Мэдээллийн үнэн зөв байдал, эх сурвалжийн хамгаалалт, олон нийтийн итгэл
2. Сэтгүүлчийн эрх, эрх чөлөө ба аюулгүй байдал
- Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө
- Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд учирч буй саад, дарамт, эрсдэл
- Мэдээлэл авах эрх, төрийн байгууллагын нээлттэй байдал
- Сэтгүүлчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин, хамтын ажиллагаа
3. Олон нийтийн итгэл ба хамтын шийдэл
- Сэтгүүл зүйн нэр хүнд, олон нийтийн итгэлийг сэргээх арга зам
- Мэргэжлийн болон байгууллага хоорондын маргааныг шийдвэрлэх боломж
- Хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх хамтын ажиллагаа
- Цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмж
Оролцогчид: Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, төрийн байгууллага, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг дотоодын болон олон улсын байгууллага, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл.
II ХЭСЭГ. СЭТГҮҮЛЧДИЙН ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Сэдэв: Сэтгүүлчийн ёс зүй ба хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага /Зөвхөн сэтгүүлчид оролцоно/
Хэлэлцэх асуудал:
1. Сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн өнөөгийн нөхцөл байдал, нийтлэг алдаа, зөрчил.
2. Ёс зүйн хэм хэмжээг редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэх нь.
3. Сэтгүүлчийн хувь хүний хариуцлага болон редакц, байгууллагын хариуцлагын уялдаа.
4. Мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, засаж залруулах арга зам.
5. Сэтгүүлчдийн өөрийн зохицуулалт, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх.
6. “Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн тунхаг”-ийн төслийг хэлэлцэж, эцэслэн тохиролцох.
ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )