Энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Сүхбаатарын талбайн орчим дахь объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, улмаар биед нь халдан, хүч хэрэглэсэн бичлэг олон нийтэд ил болсон.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, тухайн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн ажилтнуудаас гэмтлийн зэрэг илрээгүй гэх шалтгаанаар хэргийг удаашруулж, шалгахаас татгалзаж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор МСНЭ-ээс өнөөдөр /2021.07.07/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны биед цагдаагийн алба хаагч халдсан. Энэ үйлдэл нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд цагдаа хүчний байгууллагын албан хаагчид саад учруулсан, энэ нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болсон, нөгөө талаар бусдын биед халдсан үйлдэл боллоо. Тиймээс үүнд холбогдох алба хаагчийг тогтоох, буруу зөвийг ялгах, энэ үйлдэлдээ цагдаагийн удирдлагууд хариулт өгөхийг хүссэн утга бүхий шаардлагыг ХЗДХ болон ЦЕГ-т хүргүүлсэн.
ЦЕГ-т хүргүүлсэн шаардлагын хариуд, алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан, харин цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн үйл ажиллагаанд сэтгүүлчид саад учруулсан гэсэн бичиг ирүүлсэн.
Дээрх бичгийн хариуд бид дахин гомдол гаргасан. Тэгэхэд сэтгүүлчийн биед халдаж байгаа үйлдлийг шалгаж, бичлэгийг эвлүүлэг гэж дүгнэсэн. Тухайн үед болсон үйл явдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байсан. Гэтэл ямар учраас эвлүүлэг гэж дүгнэснийг гайхаж байгаа” гэсэн юм.
МСНЭ-ийн өмгөөлөгч, хуульч Г.Балжмаа “Сэтгүүлчдийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгаж өгөх хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж байгаа. Тиймээс энэ асуудлаар дээд албан тушаалтан, прокурорын байгууллагад гомдлоо гаргаад явж байгаа.
Сэтгүүлчийн биед гэмтэл шарх үүссэн боловч хөдөлмөрийн чадвар алдагдаагүй, мөн дүрс бичлэгт шинжээч томилоход, засвар эвлүүлэг орсон учраас дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг ирүүлж, хүчээр танилцуулахыг оролдсон. Тухайн үед УМБГ-ын мөрдөгч н.Цэнгэл нь ямар зорилгоор юунд ашиглах гэж байгаа нь тодорхойгүйгээр гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Энэ нь зөвшөөрөлгүйгээр бусдын гэрэл зураг, бичлэг хийх, дамжуулах бусдад тараах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Мөн баталгаат шуудангаар илгээсэн прокурорт гаргасан гомдлыг бүртгэж аваагүй гэдэг үндэслэлээр хоног хугацаа алдаж, хариу мэдэгдээгүй байна. Ийм асуудлаар дунд нь хүний эрх зөрчигдөх, гаргасан гомдлын хоног хугацаа хэтрэх гэх мэт асуудлууд үүсэж байгаа юм” гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Цензүүрт нь нийцээгүй л байхгүй юу?
Сэтгүүлчгүй бол дуу хоолойгоо хориулж, дарга, цагдаа нарт дээрэлхүүлээд гө.лөг л болцгооно биз, өөр яадын
Mergejil,medleg bolosrol muutai zarim setguulchid batlagdaagui medeeleliig shuuren abch humuusiin ner turd halddag !Erh ni hetersen,huulia bieluuldeggui ”setguulch” nertei humus hubiin tz buriin tsaana ezeddee mungunii tuluu uilchilj mikrofon barin guilddeg blson bn.Tubiig sahij huulai bieluuldeg ,Eznii tuluu bus olon niit,ard tumnii tuluu ajilladag huniig jinhene Setguulch gedeg busuu.Unudur jinhene mergejiliin setguulchid bol sain saihan uilsiig surtalchilj yabah estoi,olson medeeleluudee nariin hyanaj shalgaj baij medeeleh uchirtai !!!
Сэтгүүлч нэртэй нийгмийг хагалан бутаргасан түрэмгий хүмүүс л байдаг шдээ Энэ нийгэм чинь бүхэлдээ хар өнгөөр будагдсан нэгч гялайх гялтайх юмгүй болсон юм уу эсвэл, Уг нь энэ нийгмийн өмнөө барьдаг хүмүүс байх баймаар, Үүргээ гүйцэтгэж яваа цагдаа шаардлагаа л тавиа биз
setguulch ta nart ih asuudal bgaa biz dee ta nariin bildej irsen medeend ard tumen unchaad setgegdlee bicheer usdagdag uhaigui buduulguud mini ee setguulch nar aa ta nariin bildej irsen medeeg chin ard tumen unchaad setgegdel bicheh estoi biz de ta narch hamgiin ih asuudaltai uls da ehleed uursduusu asuudlaa zas da daraa n busdiig shuumjil de
KHUTSAACH < NAAD SETGUULCH NERTEY KHEDEN ORK AWGAYGAA AEWAAD ZAYL , MEREGJIL BOLOWSROL BAYKHGUY , MUNGUNII DSON BOLSON PIZDANUUD