Г.Гүнжидмаа: Хэвлэлийн эрх чөлөөнөөс ухралт хийсэн ардчилсан бус орны жишээнд ороход ойрхон байна

2020 оны 12 сарын 11

Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь хэвлэл мэдээлэл болоод иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байгаа талаар хэвэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод хамтран Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон бусад холбогдох албаныханд өнөөдөр шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа дараах байр суурийг илэрхийллээ.


Тэрбээр "Хэвлэл мэдээллийн зөвлөл бол олон нийтэд үйлчилдэг, иргэдийн үнэнийг мэдэх, мэдээлэлтэй байх эрх чөлөөг хангахын төлөө ажилладаг байгууллага.

Хоёр чулахл мандатыг хэрэгжүүлдэг. Хамгийн тэргүүнд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хоёрт нь иргэдийн сэтгүүл зүй рүү, сэтгүүл зүйн бүтээлд гаргаж байгаа гомдлыг хэлэлцэн шийдвэрлэдэг ийм байгууллага байгаа юм.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг өөрөө уншигч, сонсогч, иргэн бидний мэдээлэлтэй байх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрх чөлөө юм.  Тэгэхээр Эрүүгийн хууль гэдэг бол зөвхөн сэтгүүлчдийн эсрэг гаргаж байгаа хууль огтоос биш. Иргэн бүрийн сошиал дээр мэдээллээ тавих, бодож, санаж байгаагаа хэлэх, дээрээс нь төр засагт, эсвэл өөрийнх нь хамтарч ажиллаж байгаа хэн нэгэн ч юм уу, хэн нэгэний төлөө шүүмжлэл илэрхийлэх эрх чөлөө бас хамаарч байдаг.

Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг Эрүүгийн хуульд ээр тодорхой хэмжээгээр хязгаарлаж өгдөг. Ямар тохиолдолд хязгаарлаж өгдөг вэ гэвэл онц их буруутай тохиолдолд гэж үздэг.  Онц их буруутай тохиолдол нь ямар үед гардаг вэ гэхээр хүнийг санаатайгаар худлаа баримтыг, болоогүй зүйлийг санаатайгаар зохиож гаргаж ирээд хэн нэгэний нэр төрд халдаж, түүгээрээ хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн асуудал дээр үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хязгаар тавьж өгдөг.

Гэтэл өнөөдөр байгаа Эрүүгийн хуулийн 13.14 бол хавтгайруулсан заалт байгаа. Худал мэдээлэл тараах гэдэг маань өөрөө онц их буруутай нь хаана нь ялгагдаж байгаа нь мэдэгдэхгүй, нийтээрээ бид гурван саяулаа сошиалд, хэвлэл мэдээллээр дамжуулж үзэл бодлоо түгээхэд энэ нь өөрөө хүнийг шүүмжилснийхээ төлөө элт худал мэдээлэл тараасан гэж буруутгагдаж, эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх эрсдэл байгаа. Үүний эсрэг Хэвлэл мэдээллийн зөвлөл үргэлж зогсож байсан. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд маш саадтай.

Харамсалтай нь энэ байдал дээр сайжруулах ёстой гэдэг саналыг УИХ-ын гурван гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн санал гаргасан. Энэ дээр Хэвлэлийн зөвлөл элт худал мэдээлэл гэдэг дээрээ тайлбар гарга, яг санаатай онц их буруутай гэдгийн ялгааг гаргаж өг, энэ өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэсэн санал өгч байсан. Харамсалтай нь хоёр сарын дараа Хууль зүйн яамнаас гаргасан баримт дээр бол бүр энэ нь гүнзгийрсэн, бүр хавтгайруулсан, мэдээллийг тараах, түгээх энэ бүх зүйл нь хавтгайрсан байгаад бол эрс эсэргүүцэж байгаа.

Энэ бол үзэж, сонсож байгаа та бүхний сошиал дээр яаж ажиллах вэ, бие биетэйгээ яаж харьцах вэ гээд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний суурь учраас маш анхааралтай ажиглаж, хараасай гэж хүсэж байна. Тийм учраас Хэвлэлийн зөвлөлөөс хэвлэлийн эрх чөлөөнд саад болж байгаа, сэтгүүл зүй чинь өөрөө иргэдийн өмнөөс олон нийтийн сонирхлын өмнөөс нийгмийн бүх л салбарт хяналт тавих, мэдээлэл түгээх, олон нийтэд таниулах үүргийг гүйцэтгэж байгаа энэ салбарыг хаасан, хавчсан, боосон эрх зүйн зохицуулалтуудыг нэн даруй эргэж харах шаардлагатай. Эс бөгөөс бид хэвлэлийн эрх чөлөөнөөс асар том ухралт хийсэн ардчилсан бус орны жишээнд ороход ойрхон байна гэдгийг анхаарч хараасай.

Хэвлэл мэдээллийн зөвлөл бол хэвлэл мэдээллийн байгууллагын эздүүд болоод сэтгүүлчдийн нэгдсэн эвсэл байдаг. Ёс зүйн хариуцлагыг нь өөрсдөдөө хүлээлгэж явдаг. Тэгэхээр сэтгүүл зүй өөрөө хууль эрх зүйгээс илүү ёс зүйн өндөр хариуцлагыг олон нийтийнхээ өмнө хүлээдэг. Энэ зохицуулалтаа бид өнөөдөр хийчихээд байж байна. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаа үүсгэж бий болгоод, ёс зүйн зарчмаа зөрчсөн тохиолдолд бид хариуцлагыг нь нийтийн өмнө гаргаж ирээд хариуцлагын механизмаа хэрэгжүүлээд, Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар хүлээсэн редакци өөрөө хариуцлагаа хүлээнэ гэдэг хуулиа хэрэгжүүлээд явж байгаа. Тэгтэл өнөөдөр хариуцлагагүй байна гээд нийгмийн сүлжээ, сошиалыг дагасан шуурга дунд мэргэжлийн сэтгүүл зүйг хоморголж оруулж байна гэж харж байна. Тийм учраас энэ нь өөрөө олон нийтэд ямар байдлыг төрүүлэх вэ гэхээр төр, хууль тогтоогч нар өөрсдийгөө шүүмжлүүлэхийг хүсэхгүй байна, хяналт тавиулахыг хүсэхгүй байгаа учраас үзэл бодлоо илэрхийлсэн хэн нэгэн, шүүмжлэлийг өрнүүлсэн чөлөөт шүүмжлэлийг ардчилсан оронд өрнүүлсэн зүйл дээр хуулийн аргаар хатуу тэмцэх бодлого барьж, үүнийг нь хэрэгжүүлдэг байгууллага бий болгохын төлөө ч санаархал байгаа нь ардчилал, хэвлэлийн эрх чөлөөнд маш хор уршигтай зүйл гэдгийг хэлье” гэв.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol (66.181.160.75) 2020 оны 12 сарын 12

Ардчилал гэж худлаа битгий хуцаад бай. Тэнэг алмасаа

0  |  0
зочин(103.229.120.206) 2020 оны 12 сарын 12

Коммунистууд үг хэлэх эрхийг хязгаарласнаас болж бид 36000 иргэнээ өмөөрч дуугарч чадалгүй хэлмэгдүүлж алуулсан шүү дээ.Хууль журам дээрээсээ эхэлж хэрэгждэг байх хэрэгтэй.Түүнээс биш өөрийн суудлаа хадгалах,авилгал хээл хахуулийн асуудлаа гүтгэсэн нэрээр халхавчилж ,ард иргэдээ шоронжсон ухаалаг гавтай орон болгож огт болохгүй шүү.Нэрээ бичсэн бол нийтлэж олон нийт дүгнэлт авч байх хэрэгтэй.Зарим нэрээ нууцласан/Эрэн сурвалжлах нэгдэл гэх мэт/ явдалыг хорих хэрэгтэй.Гүтгэсэн гээд хоргоддог байсан.Торгууль нь нэмэгдсээр бүр 5 жил хорихоор болжээ.Дараагийн удаа цаацаар авах гэж тэнэгтэх нь бай

0  |  1
Зочин(124.158.96.215) 2020 оны 12 сарын 12

Хов хөөцөлддөг,мэдээлэл ойлгохгүй тэнэг асуулт тавидаг,худал мэдээлэл тарааж ард олныг стрессдүүлдэг тэнэг сэтгүүлчдийг хязгаарлах нь зөв

1  |  0
zochin(122.201.24.154) 2020 оны 12 сарын 12

MONGOLD ARDCHILAL ERDUU ZOKHIKHGUY , JAAKHAN DYKTATUR KHEREGTEY ,. KHAR ! BARUUNY ORNUUD ARDCHILAL GEJ KHUTSSAAR BAYGAAD BUR ANARKHI BOLCHIKHSON, ODOO MONGOLD DUR ZORGOOROO AASHLAKH NI BUR KHETERCH BAYNA , TUUNIIG NI SETGUULCH NERTEY KHEDEN AWGAYNUUD SEWJ UGNU DUU,\n

1  |  0
Зочин(122.201.31.80) 2020 оны 12 сарын 12

Сэтгуулчдээ 5 жил хуртэл жилээр шоронд хорьж байх гэнээ Нямбаатар Хуррэлсух нар дарангуйлал тогтоохнээ

0  |  1
DR MAXWELL(129.205.124.242) 2020 оны 12 сарын 12

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй\nЭрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nХүндэтгэсэн\nДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ\nDR MAXWELL

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 12 сарын 12

baga xuts mongol shig erx cholootei denduu erx cholootei opon tsoon

1  |  0
Top