Монгол улсын цахим хөгжлийн стратегийн чиглэлийг дэлхийн банктай хамтран тодорхойлно

О.Должин | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн банкны төслийн багийн хамтран удирдагч, дижитал хөгжлийн ахлах мэргэжилтэн Женнифер Гуй, дижитал салбарын ахлах мэргэжилтэн Даниел Левин болон тус банкны мэргэжилтэн, зөвлөхүүдийг хүлээн авч уулзаж, Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улс, Дэлхийн банкны 2028–2031 оны хамтын ажиллагааны стратегийн чиглэлүүдийг тодорхойлох, цахим хөгжлийг Улс орны түншлэлийн хүрээний тэргүүлэх чиглэлд тусгах болон хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Дэлхийн банкны төлөөлөгчид сүүлийн зургаан сарын хугацаанд хамтарсан төслийн хэрэгжилт, санхүүжилтийн ашиглалт эрчимжиж, тодорхой ахиц гарсныг онцоллоо. Мөн төрийн өгөгдлийн нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл солилцооны харилцан уялдаа, өгөгдлийн ашиглалтыг сайжруулах, цахим шилжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Монгол Улс цахим шилжилтийг зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд бус, өгөгдөл, хиймэл оюун ухаан, дижитал дэд бүтцэд суурилсан эдийн засгийн шинэ боломжийг бүрдүүлэх, инновацыг дэмжих, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх урт хугацааны хөгжлийн бодлого болгон хэрэгжүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын цахим хөгжлийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай тогтоосон түншлэл, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллах юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top