“Алтан цом”-ын барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ

55 минутын өмнө

МҮБХ-ны Алтан цомын барилдааны шинэ улирлын нээлт ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 2026.11.07-ны өдрийн 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Энэ улирлын барилдаанд Үндэсний ШИЛДЭГ компаниуд болон аймгийн дэвжээдээ төлөөлж 7 баг өрсөлдөхөөр боллоо.

Багууд 8 бөхөө шууд сонгож оролцож байгаа бөгөөд нээлтийн барилдаан дараах 6 багийн хооронд зохион байгуулагдана.

Увс нуур дэвжээ - "Миг даатгал" ХХК-ийн "Эв Монгол" баг

"АПУ, Скайтел ХХК-ийн "АПУ Скайтел" баг - "М-Си-Эс" группийн "М-Си-Эс Энержи" баг

"Ажнай корпораци" ХХК-ийн "Ажнай" баг - "Таван Богд" группийн "Ховд дэвжээ" баг өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top