Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаална

49 минутын өмнө

Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож Эрх чөлөөний дөрвөн зам “Чөлөөлөлт-2030” сэдэвт хөгжлийн чиглэлээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Айл өрхийн бодит орлогыг дэмжихийн тулд төр зардлаа танаж, иргэдийн орлогыг хамгаалах, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулах 2026 оны төсвийн тодотгол батлагдаад байна.

Ингэснээр энэ арваннэгдүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгож эхэллээ.

Ахмад настны суурь тэтгэвэрт 2026 онд 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор байна.

Мөн тэтгэврийн хэмжээг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гээд иргэдийн орлогыг нэмэх, үнийн өсөлтөөс хамгаалах бодит ажлаасаа дурдлаа.

Одоогоор боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарынхны цалинг нэмсэн. Цаашид 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмэхээр төлөвлөсөн.

Ийнхүү цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмж, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаална гэдгээ Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал онцлов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgoo (202.9.47.90)  52 секундын өмнө

xudlaa biz.

0  |  0
Top