ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
47 минутын өмнө

Өнөөдөр 2026.11.02. Энэ оны 306 дахь өдөр бөгөөд он дуусахад 59 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 36 минутад мандаж, 17 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 2 хэм хүйтэн, шөнөдөө 9 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр тохиож байна. Беларусьт Өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх өдөр, Японд Триконы өдөр, Австралид Амрах өдөр, Латинд Америкт Үхэгсдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн орчин үеийн уран барималч Ричард Серра, Канадын поп, кантри дуучин Кей Ди Лэнг, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан, Америкийн жүжигчин, найруулагч Дэвид Швиммер, Оросын жүжигчин Елена Захарова, уран гулгагч, олимпын аварга Татьяна Тотьмянина зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.

Мөн БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.

1989 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1903 оны энэ өдөр Английн “The Daily Mirror” сонины анхны дугаар гарчээ.

1937 оны энэ өдөр Москвагийн Кремлийн таван оройд бадмаарган таван хошуу анх удаа аслаа.

1948 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Харри Трумэн ялав.

1964 оны энэ өдөр Саудын Арабын хаан IV Саудыг хаан ширээнээс буулган, түүний дүү Фейсал хаан ширээнд суужээ.

1984 оны энэ өдөр Ангола улс Өмнөд Африкийг Намибыг захирахаас татгалзсан тохиолдолд өөрийн улс дахь Кубын цэргүүдийн тоог багасгана гэжээ.

1988 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Польшид гурван өдрийн айлчлалаа эхлэв. Айлчлалаар Маргарет Тэтчер Гданьскт усан онгоцны үйлдвэрт Лех Валенсатай уулзжээ.

1994 оны энэ өдөр Пакистаны хойд хэсэгт исламын шашинтай болохын эсрэг бослого болов.

2004 оны энэ өдөр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жорж В.Буш ялалт байгуулжээ.

2022 онд Этиопийн засгийн газар Тигрейн Ардын чөлөөлөх фронттой энхийн хэлэлцээр байгуулснаар, Тигрейн дайн төгсжээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно  

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top