ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.11.18. Энэ оны 322 дахь өдөр бөгөөд он дуусахад 43 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 01 минутад мандаж, 17 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө 16 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр, Антибиотикийн зохистой хэрэглээг сурталчлах дэлхийн долоо хоног эхэлж байна. Хаитид Армийн өдөр бол Латви, Мороккод Тусгаар тогтнолын, Оманд Үндэсний баярын өдөр, Узбекистанд Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Их Британийн поп дуучин, телевизийн хөтлөгч Ким Уайлд, БНХАУ-ын Ерөнхий сайд асан Зян Ихуа, Данийн хөлбөмбөгч, хаалгач Петер Шмейхель, Америкийн кино жүжигчин Оуэн Уилсон, Австралийн жүжигчин, модель Пита Уилсон, Оросын жүжигчин Эмилия Спивак зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1925 оны энэ өдөр БНМАУ-ын II их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус их хурлаар “нутгийн захиргаа байгуулах тухай”, “шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “сүм хийдийн малаас алба татварлах тухай”, ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:       

1493 оны энэ өдөр Кристофер Колумб шинэ арал нээсэн нь өнөөгийн Пуэрто Рико юм.

1867 оны энэ өдөр Виржиний арлуудад хүчтэй газар хөдөлснөөс үүссэн цүнами Карибын тэнгист хүрчээ.

1889 оны энэ өдөр Элиша Ферри Вашингтоны мужийн анхны амбан захирагч болов.

1954 оны энэ өдөр Египетэд генерал Насер Төрийн тэргүүн болжээ.

1961 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенннеди Өмнөд Вьетнам руу 18 мянган цэргийн зөвлөхг илгээв.
1989 оны энэ өдөр Чехословакт “хамба хилэн” хувьсгал эхэлжээ.

1992 оны энэ өдөр Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхутто руу нулимс асгаруулагч хийтэй халджээ. Тухайн үед иргэд шинэ парламентын сонгууль явуулахыг шаардсан байна.

2003 оны энэ өдөр Массачусец мужийн Дээд шүүх бэлгийн цөөнхүүдийн гэрлэлтийг хорих нь хууль бус гэж үзжээ. Тус муж ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын анхны муж болсон юм.

2007 оны энэ өдөр Донецкт уурхайд осол болж, 100 гаруй уурхайчин амиа алджээ.

2013 оны энэ өдөр НАСА агентлаг Ангараг гараг руу “MAVEN” хөлөг хөөргөв.

2020 оны энэ өдөр 2016 оны үед босгосон Ютагийн монолитийг Юта мужийн Зэрлэг ан амьтдын нөөцийн газрын биологчид илрүүлэв.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ        

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top