ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.11.03. Энэ оны 307 дахь өдөр бөгөөд он дуусахад 58 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 38 минутад мандаж, 17 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 5 хэм дулаан, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Шим мандлын нөөц газрыг хамгаалах өдөр тохиож байгаа бол Японд Соёлын өдөр, АНЭУ-д Төрийн далбааны өдөр, Малдивд Ялалтын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Кэйт Кэпшоу, Дольф Лундгрен, супер модель Кендалл Женнер, программист, тэрбумтан Гейб Ньюэлл, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Унаи Эмери, хаалгач Диего Лопез, Оросын уран гулгагч, олимпын хоёр удаагийн аварга Евгений Плющенко зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1912 оны энэ өдөр Оросын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Иван Коростовец Монгол Улсын Богд хааны Засгийн газрын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн болон түүний Засгийн газрын таван сайдтай нийслэл хүрээнд Найрамдлын гэрээ байгуулан, шинэ тутам байгуулагдсан Монгол Улс, Орос улсын харилцаа ямар байхыг тодорхойлжээ. 1912 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд үргэлжилсний эцэст байгуулсан найрамдлын гэрээ Монгол Улс олон улсын талбарт дахин төр улс болж гарч ирсний нэг илэрхийлэл болсон юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1295 онд Махмуд Газан буюу Газаан хан Ил хаант улсын хаан ширээнд заларчээ.

1906 оны энэ өдөр далай тэнгист зөвхөн ослын SOS дохиог ашиглахаар тогтжээ.

1954 оны энэ өдөр Японд “Гозилла” кино анх гарчээ.

1957 онд ЗХУ Лайка нохойтой “Спутник-2” хөлөг хөөргөв. Хөлөг хөөрснөөс 7 цагийн дараа Лайка хөлгийн бүхээг хэт халсны улмаас үхжээ.

1964 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагч Линдон Жонсон ялжээ.

1969 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Өмнөд Вьетнамын газар нутгаас Америкийн хуурай замын анги нэгтгэлүүдийг бүгдийг нь гаргана гэжээ.

1978 оны энэ өдөр Доминика тусгаар улс болов.

1997 оны энэ өдөр АНУ Суданы эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

2014 оны энэ өдөр есдүгээр сарын 11-ий халдлагаар сүйрсэн ихэр цамхгийн буурин дээр босгосон Дэлхийн худалдааны төвийн нээлт болжээ.

2020 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялалт байгуулав.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ   

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top