ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.11.19. Энэ оны 323 дахь өдөр бөгөөд он дуусахад 42 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 02 минутад мандаж, 17 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 14 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эрчүүдийн олон улсын өдөр, Дэлхийн 00-ийн өдөр тохиож байна. Германд Шөлний баяр, Энэтхэгт Нэгдлийн өдөр, Малид Чөлөөлтийн өдөр, ОХУ, Беларусь, Казахстанд өнөөдөр Пуужингийн болон их бууны цэргүүдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн алдартай сэтгүүлч, «Larry King Live» ток шоуны хөтлөгч Ларри Кинг, Америкийн бизнесмен, “CNN” телевизийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер, загварын алдарт Келвин Клейн, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт жүжигчин Эллисон Женни, жүжигчин, продюсер Мэг Райан, Жоди Фостер, хоккейчин Патрик Кейн, Оросын уран гулгагч, дэлхийн аварга Евгения Медведева зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1493 оны энэ өдөр Кристофер Колумб Америк руу аялах замдаа Пуэрто Риког нээжээ.

1703 онд түүхэнд “төмөр багтай хүн” гэдгээрээ алдаршсан хоригдол Бастилд нас барав.

1920 оны энэ өдөр Никарагуа, Гондурас, Коста-Рикагийн хооронд гэрээ байгуулжээ.

1947 оны энэ өдөр Францын Ерөнхий сайд Рамадье огцров.

1949 оны энэ өдөр Монакод ханхүү III Реньег өргөмжилжээ.

1969 оны энэ өдөр Ганын Засгийн газар 500 мянган цагаачийг эх орноосоо гаргав.

1985 оны энэ өдөр Михаил Сергеевич Горбачёв, Роналд Рейган нар Женевт уулзжээ.

1994 оны энэ өдөр Мозамбикт Ерөнхийлөгч Жоаким Чиссано сонгуульд ялалт байгуулав.

1998 оны энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хороо Ерөнхийлөгч Билл Клинтоны эсрэг импичментийн сонсголыг эхлүүлжээ.

1999 оны энэ өдөр БНХАУ анхны “Шэньжоу” сансрын хөлгөө хөөргөсөн байна.

2004 оны энэ өдөр АНУ-ын NBA-ийн “Detroit Pistons”, “Indiana Pacers” клубуудын хооронд АНУ-ын спортын түүхэнд тэмдэглэгдсэн томоохон зодоон болжээ.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ         

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top