Өнөөдөр 2026.10.30. Энэ оны 303 дахь өдөр бөгөөд он дуусахад 62 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 32 минутад мандаж, 17 цаг 40 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн амьдралын өдөр тохиож байгаа бол Словакт Үндсэн хуулийн өдөр, Африк тивд Африкийн хүнсний аюулгүй байдлын өдөр, Индонезид Үндэсний мөнгөн тэмдэгтийн өдөр, Украинд Хар тамхины наймааны эсрэг өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын охин, фото модель, бизнес хатагтай Иванка Трамп, Аргентины алдарт хөл бөмбөгч Диего Марадона, Өмнөд Солонгосын холимог тулаанч Чой Хон Ман, Египетийн яруу найрагч Абдел Мубарак зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1905 оны энэ өдөр Оросын анхдугаар хувьсгал эхэлжээ.
1937 оны энэ өдөр Хермес солир дэлхийд 780 мянган км зайд ойртож ирэв.
1938 оны энэ өдөр АНУ-ын CBS радио Херберт Уэллсийн “Дэлхийн дайн” зөгнөлт романыг жинхэнэ бодит үйл явдал мэт дамжуулж эхэлсэн тул олон мянган хүн үймж сандран, орон гэрээ орхин зугтжээ.
1941 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-д тусламж болгон нэг тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ.
1947 онд Дэлхийн худалдааны байгууллагын суурь тавигдав.
1973 оны энэ өдөр Истанбул хотын Босфорын гүүрийг нээжээ.
1983 оны энэ өдөр Турк улсад 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 1340 орчим хүн амиа алджээ.
1995 оны энэ өдөр Канадын Квэбэк мужийн оршин суугчдын 50.58 хувь Канадын муж хэвээр үлдэхийн төлөө саналаа өгчээ.
2013 оны энэ өдөр бейсболын “Бостон Ред Сокс” баг 1918 оноос хойш 95 жилийн дараа анх удаагаа лигийн аварга болов.
2014 онд Швед Палестин улсыг хүлээн зөвшөөрсөн анхны ЕХ гишүүн орон болжээ.
2020 оны энэ өдөр Грек, Туркийн хил дээр 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, 119 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )