ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Өнөөдөр 2026.11.04. Энэ оны 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 57 хоног үлдэж айна. Монгол эх оронд маань нар 07 цаг 39 минутад мандаж, 17 цаг 32 минутад жаргана.

Улаанбаатарт цастай. Өдөртөө 2 хэм хүйтэн, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Италид Үндэсний нэгдлийн өдөр, Тонгад Үндсэн хуулийн өдөр, Панамд Төрийн далбааны өдөр, Египетэд Хайрын баяр, Иранд Оюутны баярын өдөр.

Энэ өдөр Их Британийн жүжигчин Жастин Уоддэлл, Португалын хөлбөмбөгч Луиш Фигу, Америкийн Оскарын шагналт жүжигчин Мэттью МакКонахи, Японы холимог тулаанч Кэнжи Осава, Өмнөд Солонгосын “BigBang” хамтлагийн гишүүн T.O.P зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1938 оны энэ өдөр Монголын Улаан загалмайн нийгэмлэг байгуулагджээ.

1942 оны энэ өдөр Зөвлөлтийн улаан армид тусламжийн гурав дахь цувааг илгээжээ. Сайд Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ц.Дамдинсүрэн зэрэг төлөөлөгчид 236 вагон тусламжийн цувааг хүргэсэн байна.

2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Ерөнхий сайд асан Д.Содномд төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг хүртээв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1890 оны энэ өдөр Лондон хотод дэлхийд анх газар доогуурх цахилгаан зүтгүүртэй метро нээгдэв.

1921 оны энэ өдөр Токиод Японы Ерөнхий сайд Такаши Харагийн амь насанд халджээ.

1922 оны энэ өдөр Египетэд Тутанхамон фараоны бунхныг олов.

1937 онд Москва хотноо сүүн зайрмагны үйлдвэр нээгджээ.

1946 оны энэ өдөр ЮНЕСКО байгуулагджээ.

1973 онд Нидерландад газрын тосны хямралтай холбогдуулан анх удаа автомашингүй өдрийг зохион байгуулжээ.

1979 оны энэ өдөр Ираны хувьсгалт гварди Тегеран дахь АНУ-ын элчин сайдын яамыг эзлэн авчээ.

1995 оны энэ өдөр Израилын ерөнхий сайд Ицхак Рабины амь насанд халдав.

2008 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама ялалт байгуулсан байна.

2017 оны энэ өдөр Саудын Арабд авлигын хэргээр 11 ханхүүг баривчилжээ.

2025 оны энэ өдөр АНУ-ын Луисвиллд MD-11 онгоц сүйрч, хэд хэдэн байшинг сүйтгэжээ.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна    

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top