Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
- Б.Т нь 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Г.Ө нь 2026 оны 8 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- Х.З нь 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн үед “өвс” гэх нэршилтэй, 47.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, бусдын тээврийн хэрэгсэлд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
- Э.Т нь 2022 оны 3 дугаар сараас 2026 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2 удаагийн үйлдлээр "өвс", “шавар” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )