Монгол эмэгтэй Тайландын нисэх буудалд хулгайн хэргээр саатуулагджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
9 минутын өмнө

Тайландын хаант улсын Суварнабхуми хотын нисэх буудлын цагдаа нар хулгайн хэрэгт холбогдуулан Монгол Улсын харьяат 51 настай эмэгтэйг саатуулжээ. Мөрдөн байцаалтаар тэрээр энэ сарын 22-ны өдөр нэгэн жуулчны түрийвчийг суйлж байгаа нь хяналтын камерт бичигджээ.

Түүнчлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр Япон, Хятадын жуулчдын бэлэн мөнгө, зээлийн карт, чухал бичиг баримт бүхий цүнх зэргийг хулгайлж буй нь хяналтын камерт бичигдсэн болохыг тогтоосон байна.

Суварнабхуми нисэх буудлын хяналтын камерын бичлэг

Суварнабхуми нисэх буудлын цагдаа нар түүнийг орон нутгийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бөгөөд Бангкок хотод хэд, хэдэн үйлдлээр хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top