Хулгайн хэргээр өмнө нь ял эдэлж байсан этгээдүүд давтан гэмт хэрэг хийснийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, иргэн Ц.Б нь Баянзүрх дүүрэгт супермаркетаар үйлчлүүлэхээр орох үедээ халааснаасаа "Хувай Нова ай-8" загварын гар утсаа алдсан, иргэн Н.П нь Сонгинохайрхан дүүрэг Цамбагаравын автобусны буудал орчим халааснаасаа А-32 загварын гар утсаа алдсан, мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр одоогоор хохирогч нь тогтоогдоогүй "Ай Фоне-7" загварын хар өнгийн гар утас, Цагаан өнгийн "Самсунг КТ" загварын гар утас, "Ай Фоне-13" загварын ягаан өнгийн гар утас, "Самсунг А-30" загварын гар утаснуудыг эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Н болон урьд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэн удаа дараа ял шийтгэгдсэн Ц.Д, Ц.С нар нь тээврийн хэрэгсэл ашиглан бүлэг зохион байгууллалттайгаар үйлдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд, иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж өвлийн хувцасны гадна халаасандаа эд зүйл, бэлэн мөнгө, гар утасаа хийхгүй байж халаасны хулгайчаас сэрэмжлэх шаардлагатай байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )