Монголын зургаан иргэн Вьетнамд халаасны хулгайн хэргээр саатуулагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

Бүгд найрамдах Вьетнам улсын Хо Ши Мин хотын цагдаагийн газар орон нутгийн цагаар өчигдөр үд дунд Монгол улсын харьяат зургаан иргэнийг халаасны хулгайн хэргээр саатуулсан гэж Вьетнамын Tienphong цахим хуудаст мэдээлжээ. Тэднийг Хо Ши Мин хотын Нэгдүгээр дүүрэгт үйлдэл дээр нь баривчилсан байна. Байцаалтын явцад дээрх зургаан иргэн бүгд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн аж.

Хо Ши Мин хотын Нэгдүгээр дүүргийн цагдаагийн газарт энэ сарын 10-11-ний орчимд Нэгдүгээр дүүрэгт гадаадын дөрвөн иргэний сэжиг бүхий дүрс бичигдэн үлдсэн байна. Үүнийг үндэслэн Ли Ту Тронг гудамжинд цагдаа нар хяналт тавьсан аж. Цагдаа нарын хяналт шалгалтын дүнд тэднийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад тэд гол төлөв япон иргэдийн эд зүйлсийг хулгайлдаг болох нь нотлогдсон аж. Тэд Япон улсын харьяат Шиниа Фүкүдагийн гар утас, Нишихира Ясүндогийн их хэмжээний мөнгөтэй түрийвч зэргийг хулгайлснаа хүлээн зөвшөөрчээ. Хохирогч Нишихирагийн өгсөн мэдүүлгээр хулгайлагдах үед түүний түрийвчинд 231 ам.доллар, 29 мянган йен бэлнээр байсан гэнэ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одончимэг(66.181.180.11) 2019 оны 11 сарын 18

Яана даа. Хаа газах хулгай аийж яьлаг! Засрашгүй хүмүүс юм даа

0  |  0
ааги(202.21.108.200) 2019 оны 11 сарын 17

Энэ халаасны хулгай гэдэг чинь шоронд орох үүд болсон гэдгийг ойлгодоггүй яасан дүүрсэн тэнэгүүд вэ. Аль ч газар бүрэн камержаад бүр сансраас хүн хянаж мөрдөөд хурууны хээ уншдаг болоод байхад. Гадны шоронд нисдэг жоомнуудтай амьдрах хүсэлтэй бол гадаадынхны карма ух, шууд л тэр нисдэг жоомтой газраа хүргүүлээд очно.

0  |  0
Монгол(73.162.98.90) 2019 оны 11 сарын 17

Камер байгааг мэддэггүй юм уу

0  |  0
Uy(66.181.177.66) 2019 оны 12 сарын 26

Naaduulaa buur av av

1  |  0
Иргэн(64.119.25.169) 2019 оны 11 сарын 17

Монголын дарга нарын бэлтгэл хүчин , хойчийг залгамжлагчид

0  |  0
Дэлхийн ШИВШИГ !(103.26.193.149) 2019 оны 11 сарын 17

Нүдний булай

2  |  0
Эгэл(103.57.92.108) 2019 оны 11 сарын 17

Ядахдаа нүүрийг нь нуугаад хамгаалаад өмгөөлөөд өмөөрөөд бай. Хохирогчидоо хамгаалаагүй байж гэмтнээ хамгаалдаг ямар ёс зүй вэ Бөгсбаяртангууд аа

1  |  0
mongol(66.181.161.67) 2019 оны 11 сарын 16

tolgoig ni avaa

0  |  0
Giichin(174.194.139.216) 2019 оны 11 сарын 16

Yadag har h.....d ve?

0  |  0
bulai(43.242.242.173) 2019 оны 11 сарын 17

delhiigeer duuren bulai. zolbin mongolchuud gej yarij ehelj bn le de

3  |  0
Od (182.160.33.235) 2019 оны 11 сарын 19

Yaanaa

1  |  1
Od(182.160.33.235) 2019 оны 11 сарын 16

Deeree suudlaa olohgui bol dooroo guidlee ologuiee gej

0  |  0
Top