Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй вьетнм авто засварын газруудын стандарт, үйл ажиллагааны зөвшөөрөл, ажилтнуудын бүртгэл, оршин суух нөхцөлийг шалгах хамтарсан ажиллагаа эхэлжээ. Уг шалгалтыг Нийтийн тээврийн бодлогын газар Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн байгаль орчны газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Одоогоор зарим засварын газар стандартын шаардлага хангаагүй, шаардлагатай зөвшөөрөл, гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулсан, оршин суух хугацаа хэтэрсэн зэрэг зөрчил илрээд байна. Оршин суух хугацаа нь хэтэрсэн иргэдийн асуудлыг холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )