Монгол Улсын иргэнийг Польшид баривчилжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 19

Польшийн нийслэл Варшав хотын цагдаагийн газар зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч байж болзошгүй Монгол Улсын иргэнийг баривчилжээ. Түүнийг Интерполын улаан булант зар мэдээллээр эрэн сурвалжилж байсан аж.

Өдгөө 50 настай түүнээс олон тооны Монголын хуурамч гадаад паспорт, Испанийн оршин суух хуурамч үнэмлэх илрүүлсэн байна. Мөрдан шалгах ажиллагааны эхний үзлэгээс Польшийн хугацаа нь дууссан түр оршин суух карт, банкны гэрчилгээ зэрэг илэрчээ. Цагдаагийн байгууллагын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар: “Мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан учраас олон тооны хуурамч бичиг баримт онлайнаар худалдаж авсан гэж мэдүүлсэн” гэжээ.

Прокурорын байгууллага сэжигтнийг Монгол Улсад шилжүүлэх ажиллагаа эхэлсэн гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top