Үл мэдэх этгээдүүд Их Британийн нисэх хүчний Кэбрижшир гүнлэг дэх цэргийн баазын нутаг дэвсгэрээс 56 тонн зэс кабель хулгайлжээ.
Sun хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, гэмт этгээдүүд хулгайлсан кабелийг тээвэрлэхийн тулд хүнд техник ашигласан байна. Нийт 16 ширхэг аварга дамар бүхий зэс кабелийг Уайтон цэргийн баазаас авч гарчээ. Тус баазад Их Британийн цэргийн тагнуул болон бүх төрлийн цэргийн тагнуулын албадын үйл ажиллагааг зохицуулдаг Тагнуулын нэгдсэн газар байрладаг байна.
Урьдчилсан үнэлгээгээр, хулгайлагдсан зэс кабелийн нийт өртөг нь 536 мянга орчим ам.доллар бөгөөд зэс кабелиудыг хөөрөх, буух зурвастай ойролцоо хадгалж байжээ.
Sun хэвлэлийн мэдээлснээр, гэмт этгээдүүд цэргийн баазын хашаанд завсар гаргаж, ачааны тэргээ кабель хадгалагдаж байсан газарт тулгаж зогсоосон байна. Харин хулгайлсан кабель ачсан ачааны тэрэг орж ирсэн замаараа гарах боломжгүй байсан тул гол хяналтын бүсээр ямар ч саадгүйгээр гарч чаджээ.


Сэтгэгдэл ( 0 )