Африкийн гурван улс цагаачдаа буцаан авна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Ардчилсан Конго, Ангол, Намиби улс Их Британи дахь хууль бус цагаач иргэдээ буцаан авахаар болжээ. Ингэснээр Их Британид ял авсан дөрвөн мянган гэмтнийг эх оронд нь албадан гаргах юм.

2025 оны арваннэгдүгээр сард Их Британийн гадаад хэргийн сайд Шабан Махмуд хэрэв эдгээр гурван улс цагаачлалын асуудал дээр хамтран ажиллахаас татгалзвал энгийн иргэд төдийгүй дипломат болон албан паспорттой албан тушаалтнууд, тэр дундаа төрийн тэргүүн нарт хүртэл визийн хязгаарлалт тавина гэж мэдэгдсэн.

Түүнчлэн, Бангладеш, Габон, Нигери, Пакистан, Сомали зэрэг улсын эсрэг ижил шалтгаанаар визийн хязгаарлалт тавихаар ажиллаж байна.

Европын Холбооноос гарсны дараа Их Британид хууль бус цагаачлалын асуудал улам хурцадсан байна. 2018 оноос хойш Ла Маншийн хоолойгоор хийлдэг завиар нийт 185 мянга гаруй хууль бус цагаачид тус улсад нэвтэрчээ.

Тус улсын гадаад хэргийн яамны мэдээллээр, 2024 оны зургаадугаар сараас 2025 оны зургаадугаар сарын хооронд нийт 111 мянга гаруй цагаачлах хүсэлт гаргажээ. Энэ нь өмнөх үеийнхээс даруй 14 хувиар өндөр тоо юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top