Цагаачлалын асуудлаа шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

Европын эрх баригчид хэт оройтоогүй дээр нь цагаачлалын асуудлаа шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт мэдэгдсэн байна.

АНУ-д явуулж байгаа хууль бус цагаачдыг албадан гаргах бодлогын тухай Трамп ярихдаа, Европт болон бусад газарт ч ийм бодлого хэрэгжүүлж эхлэх цаг нь болсон гэж тэмдэглэжээ. Хууль бус цагаачлал нь Европт ихээхэн хор уршиг тарьж байгаа учраас оройтоогүй дээр нь ухаалаг бөгөөд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Америкийн төрийн тэргүүн үзэж байгаа аж.

Цагаачлалын бодлогоо чангатгах тухай Трамп өмнө нь нэг бус удаа ярьж байсан юм. Тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалд ормогцоо Мексиктэй залгаа хил дээрээ онц байдлын горим тогтоох зарлиг гаргасан билээ. Мөн АНУ-ын Хууль зүйн яам Америкийн хууль хамгаалах байгууллагуудын бүрэн эрхийг өргөжүүлж, хууль бус цагаачдыг хурдасгасан журмаар, цагаачлалын шүүхийн шийдвэрийг хүлээлгүйгээр албадан гаргах эрх олгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu