АНУ-ын Конгресс тус улсын зүгээс хууль бус цагаачидтай тэмцэх арга хэмжээний хүрээнд өөрийн иргэдээ хүлээн авах шаардлагыг биелүүлэх, хамтран ажиллахаас татгалзсан орнуудын эсрэг хориг тавьж, бусад арга хэмжээ авахад бэлэн байна гэж Төлөөлөгчдийн танхимын спикер Майк
Жонсон мэдэгджээ. Даваа гарагт /2025.01.27/ Цагаан ордон Колумб улс АНУ-аас албадан гаргаж буй цагаач иргэдээ хүлээн авахаа зөвшөөрсөн тул Доналд Трампын мэдэгдэж байсан хориг арга хэмжээ хүчин төгөлдөр болохгүй хэмээн мэдэгдсэн билээ.
АНУ-ын Конгресс Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй бодлогыг дэмжиж ажиллана гэж Майк Жонсон онцолсон байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачдыг албадан гаргах кампанит ажлын үр дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, Цагаачлалын албанд хууль бус цагаачдын баривчилгааг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Washington Post хэвлэлийн эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт өдөрт баривчлах хууль бус цагаачдын квотыг 1200-1500 байхаар тогтоож, биелүүлээгүй тохиолдолд Цагаачлалын албаны холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Баривчилгааг хоногийн 24 цаг явуулах бөгөөд Цагаачлалын албаны ажилтнууд амралтаа хойшлуулах чиглэл авчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манайд хэр хамаатай, америкт манай харлагсад байдаг л байх даа, бодвол